21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ДУУЧИН Н.СЭРЖМЯТАВ, БНСУ-ЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТ СОЁЛЫН ЯАМАНД ЗОЧИЛЛОО

2022 оны 05 сарын 27 нд

Өнөөдөр /2022-05-27/ “ТЭНГЭР ТАМГАТАЙ АЯЛГУУ” концертоор үзэгч олонд “тайлан” тавихаар төлөвлөсөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Сэржмятав тоглолтод оролцохоор уригдсан хүндэт зочдоо угтан авлаа /2022-05-26/.

Тэрээр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан 5 дугаар сарын 27-ны 19:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд бие даасан 4 дэх тоглолтоо нийслэлчүүдэд толилуулах юм.

Урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн шагналт Ардын дуучин KIM MI NA хөгжимчний хамт, Тэжон хотын Урлаг, Бүжгийн зөвлөлийн гишүүн, бүжигчин KIM HAN DEUG менежерийн хамт хүрэлцэн ирлээ.

Дуучин Н.Сэржмятав болоод хүндэт зочдыг Монгол Улсын Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хүлээн авч уулзан, хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон.

Түүнчлэн тус баг Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашмер”-т зочлон, Монгол малын түүхий эдээр бүтээгддэг чанар, ая тухыг илэрхийлдэг нэхмэл бүтээгдэхүүний дээжээс худалдан авч өөрийн орны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ брэндинг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.Ийнхүү Монгол, Солонгос уран бүтээлчид хамтдаа өнөөдөр үндэсний урлаг, орчин үеийн урлаг, сонгодог урлаг хосолсон сонирхолтой тоглолтыг үзэгч түмэнд хүргэнэ. Үйл ажиллагааны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Хүрээ дээд сургууль” ажиллаж байна.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0