21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дуучин Бейонсе хоёр ихэр хүүхэдтэй болжээ

2017 оны 06 сарын 18 нд

          Америкийн нэрт дуучин Ж.Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн тухай бямба гарагт “People” сэтгүүлд мэдээллээ.

          Тус сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр, дуучин эмэгтэй түүний нөхөр нэрт рэпер Jay-Z хоёр ихэр хүүхэдтэй болсондоо туйлын их баяртай байгаа ба энэ баярт мэдээгээ гэр бүлийнхэн, дотны найз нөхөдтэйгөө хуваалцаж эхлээд байгаа аж.

          Ихэр хүүхдүүд яг хэзээ төрсөн, хүйс нь ямар талаарх мэдээллийг дурдаагүй байна. Энэхүү мэдээллийг дуучны төлөөлөгчийн зүгээс одоогийн байдлаар албан ёсоор батлаагүй байна.

          Ж.Бейонсе 2 дугаар сард Instagram нийгмийн сүлжээнд жирэмсэн зургаа тавьсан юм. “Бид аз жаргал, хайр сэтгэлээ хуваалцахыг хүсч байна. Бид нэг дор давхар ерөөгдөж байна. Манай гэр бүл хоёр шинэ хүнээр нэмэгдэж байгаад маш их баярлаж байна, баяр хүргэсэнд баярлалаа хүмүүс ээ” гэж тэр үед өдгөө 35 настай дуучин эмэгтэй бичжээ.
           Бейонсе Жизель Ноулз-Картер-ын нөхөр нь Jay-Z тайзны нэрээрээ алдаршсан Америкийн нэрт рэпер Шон Кори Картер юм. 2012 оны 1 дүгээр сард тэр хоёрын гэр бүлд охин төрсөн ба түүнийг Блю Айви Картер гэдэг байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0