21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Усанд автсан 71 дуудлага ирсэн байна

2017 оны 06 сарын 21 нд

           Үргэлжлэн орсон борооны улмаас усанд автлаа гэсэн 71 дуудлага  Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Онц ноцтой нөхцөл байдал үүссэн буюу хүний амь настай их хэмжээний эд хөрөнгөнд хохирол учруулах дуудлага ирээгүй гэв.

            Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймэр, үер ус гээд ойрын үед цаг наргүй ажиллаж байгааг иргэд ойлгож өөрсдөө арга хэмжээ авч болох зарим асуудалд заавал онцгой байдал дуудаж ачааллыг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэйг онцлов.

             Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд суурьшсан 2400 гаруй өрх байдаг бөгөөд өөрсдийн эрүүл мэнд амь насаа хамгаалж үер усны аюултай газраас нуух, ийм газар буухгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулсаар байна.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0