21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Аялал жуулчлалын зориулалттай газрын дуудлага худалдаа болно

2017 оны 06 сарын 12 нд

          Дорнод аймгийн Цагаан овоо суманд аялал жуулчлалын газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болно.

         Дуудлага худалдаа энэ сарын 19-нд тус сумын Засаг даргын тавдугаар сарын 18-ны А/46 тоот захирамжийн дагуу Гүн Цэнгэлэг багийн нутаг Хэрлэн Барс хотын баруун урд талд аялал жуулчлалын зориулалтаар 40000м.кв буюу 4 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх бөгөөд анхны үнийг 20 сая төгрөгөөс дуудахаар болжээ.

          Мөн Хөөвөр багийн Чулуут хороололд нийтийн орон сууц барих зориулалтаар 2000 м.кв буюу 0.2 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх юм байна. Дуудах анхны үнэ 800.000 төгрөг ажээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0