21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Шатахуун тээвэрлэж явсан том тэрэг онхолджээ

2017 оны 06 сарын 21 нд

                 Чойр-Сайншанд чиглэлийн автозамд “Ти энд Ти Петролиум” ХХК-ийн “Нордбенз” загварын цистерн онхолдож, их хэмжээний шатахуун асгарчээ.

                  Их хэмжээний шатах шингэн асгарсан гэх дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр 07.20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн долоон алба хаагч, “Штайн коле” ХХК-ийн хоёр ажилтан, нэг автомашин, нэг дугуйт ачигч, нийт есөн хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус автомашиныг босгосон байна.

                  Автомашин онхолдсоны улмаас 28 орчим тн дизель түлш асгарч бохирдсон 450 м2 талбайн хөрсийг 30-60 см зузаантайгаар хуулж, зөөвөрлөн аюулгүй цэгт булжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0