21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛНО

2017 оны 06 сарын 21 нд

          МҮХАҮТ, Монголын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнуудын холбоо хамтран "ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖМЕНТ" сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна.

            Сургалтанд төр хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнууд хамрагдах боломжтой.

          Монголын хэвлэлийн төлөөлөгчдийн холбооны тэргүүн, МҮХАҮТ-ын сонин сэтгүүлийн редакцийн ерөнхий эрхлэгч Э.Адъяасүрэн "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛИЙН АЖИЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, ТАВИГДАХ ШААРДЛАГА сэдвээр,  МҮХАҮТ-ын Маркетингийн газрын газрын Брендинг, сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр "СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙГ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА БҮТЭЭЛЧЭЭР АШИГЛАХ НЬ" сэдвээр, "Хөвчис медиа" ХХК-ийн захирал Г.Солонго "БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУРШЛАГА сэдвээр тус тус илтгэл тавих юм.

          Сургалт энэ сарын 23-нд 14᠄00 цагаас 18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болно.



Холбоо барих:
99090339, 99077127



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0