21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

С.Ганбаатарын мөнгө авсан нь тогтоогдвол хуулийн дагуу нэр дэвших эрх нь цуцлагдана

2017 оны 06 сарын 21 нд

          Өнөөдөр МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийсэн юм. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгос улсын иргэнээс 50 сая вонн авсан тухай мэдээлэл гараад байгааг анх хэлсэн байна.

          Улмаар энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэний дагуу БЗД-ийн иргэн н.Баасанжаргал уг асуудлаар гомдол гаргажээ. Түүнчлэн Солонгос улсын иргэн Юу Ван Сү СЕХ-нд нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн болохоо нотлон, уучлалт хүсэн, шалгаж өгөхийг хүссэн гомдол ирүүлсэн тухай хэвлэлийн хурлын үеэр мэдээллэсэн юм.

           Энэ тухай СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ мэдэгдээд "Хэрэв Шүүх цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч С.Ганбаатарын мөнгө авсан нь эцэслэн тогтоогдох юм бол Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэрсээс хасагдах юм" гэдгийг олон нийтэд дуулгалаа.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0