21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

2017 оны 06 сарын 12 нд

           Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу 2017-06-12-ны 13.30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.

         Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм байна.

          Г.Шийлэгдамбыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутган шүүхээр болсон.

         Түүнчлэн Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0