21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“ДЭМА” эмнэлэгт нэгэн эмэгтэй амиа алдаж, хэргийг цагдаа нар шалгаж байна

2017 оны 06 сарын 22 нд

           Зургадугаар сарын 21-нд Баянгол дүүрэгт байрлах ДЭМА эмнэлэгт 58 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

          “Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 58 настай эмэгтэй амиа алдсан талаарх дуудлага өчигдөр 14.00 цагт ирсэн. Шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.

          Амиа алдсан эмэгтэйн охины хэлж буйгаар дуслын шингэн хийх явцад хариу урвал өгч улмаар хорвоог орхисон гэжээ.

         ДЭМА эмнэлгийн зүгээс шинжилгээний хариу гартал ямар нэг мэдээлэл өгөхгүй бөгөөд хэрэг шалгагдаж дуусмагц өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийнэ гэв.

                                                                                                                                                                                                 ЭХ СУРВАЛЖ: WWW.GOGO.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0