21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сонгуулийн сурталчилгаа дуусахад 26 цаг үлдлээ

2017 оны 06 сарын 23 нд

               Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш 00:00 цагт дуусна.

Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацааг заахдаа:

               2.Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно. 

              Тиймээс энэ хуулийн дагуу зургадугаар сарын 6-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа маргааш буюу 6-р сарын 24-ний 00 цагт дуусна. 

              Энгийнээр хэлбэл Маргаашийн 00 цагаас хойш таны цахим хуудсаар сонгуультай холбоотой, 3 нэр дэвшигчтэй холбоотой  хар цагаан пиар цацагдахгүй юм.

 

          Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0