21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сонгуулийн өдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй

2017 оны 06 сарын 23 нд

              Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны зургаа дугаар сарын 26-нд болно.

              Энэ өдөр амралтын өдөр байдаг болохоор томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Тодруулбал, иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургаа дугаар сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

             Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0