21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ким Кардашиан гурав дах хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ

2017 оны 06 сарын 23 нд

                АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан, түүний нөхөр Канье Уэст нар гэрлээд таван жилийг ардаа үлдээжээ. Тэд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Ким Кардашианыг гурав дах хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байна гэсэн яриа шар хэвлэлүүдээр газар авлаа. Тэгвэл дээрх мэдээллийг хосуудын хэвлэлийн төлөөлөгч баталж гурав дах хүүхдээ төрүүлнэ гэхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ гэж мэдээлжээ.

               ТМZ сайтад мэдээлсний дагуу хосууд тээгч эхтэй 113 мянган ам долларын гэрээ хийсэн байна. 36 настай Кардашиан, 40 настай Канье Уэст нар People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бид олон хүүхэдтэй болохыг хүсдэг, гэхдээ Каркашианы биеийн байдлыг харгалзан үзэж дахиад хүүхэдтэй болох бүхий л аргыг судалж үзнэ гэж гурван сарын өмнө хэлж байжээ. Үүнээс хойш Кардашиан дахин шинэ бизнес эхлүүлж олны анхаарлыг татаж чадлаа. Түүний KKW нэртэй гоо сайхны бренд удахгүй албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Image result for kim kardashian baby

Эх сурвалж: undesten.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0