21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

”Говь” үйлдвэрийн ажилчид дээврээ засаж байна

2017 оны 06 сарын 23 нд

               Монголдоо төдийгүй дэлхийд танил “Говь” ХХК-ийн үйлдвэрт энэ сарын 15-ны өдөр гал гарсан юм. Гал гарахад Нийслэлийн зургаан дүүргийн нийт 11 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, ээлжийн болон бэлтгэл ангийн бүх бүрэлдэхүүн галыг унтраахаар шуурхай ажилласан. Үйлдвэрт байсан түүхий эд, хүмүүсийг цаг алдалгүй гаргаснаар хохирол бага учирч, бэртэж гэмтсэн хүн гараагүй юм. Улмаар Нийслэлийн онцгой байдлынхан 10 цаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласны үр дүнд галыг газар авахуулалгүй унтрааж чадсан.

             Тэгвэл "Говь" үйлдвэрийн ажилчид дээврээ засахад тусалж байгаа аж. Тэдний дээврээ засаж байгаа нь Сүхбаатарын талбайтай адилхан байна гэж зүйрлэх хүмүүс ч байна. “Говь” ХХК нийт 1600 орчим хүнийг ажлын байраар хангадаг  тухай 2016 оны хагас жилийн ажлын тайландаа дурьджээ.

www.zindaa.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0