21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Э.Одгэрэл сүлжээний бизнест хүч үзэх үү?

2017 оны 06 сарын 23 нд

      Муу нэртэй луу данстай “Орифлэйм” төдийгөөс өдий хүртэл бизнес нь тасралтгүй дампууралгүй явсаар байна. Бүр хямралын үе ч энэ бизнесийнхэнд нөлөөлөхгүй байгаа бололтой. “Орифлэйм”-чид муулсан хүмүүсээ үл тоон бүр ч гоё Монгол одуудыг нүүр царайгаараа ажиллуулж рейтингээ өсгөж байгаа. Дуучин Б.Амархүү, гэргий О.Ариунзулын хамт, мисс Ч.Содтуяа нар энэ брэндийн албан ёсны нүүр царай болж каталог дээр нь зураг нь гарсан.

      Тэгвэл яг одоогоор топ Э.Одгэрэл тус брэндийн нүүр царай болоод байгаа. Томоохон брэндийн реклам л биш бол эс тоглодог хатагтай толгой эргэм мөнгөн дүнтэй санал авсан болоод тоглосон биз. Мөнгө ихтэй газрын ажилчид хүртэл сайхан ааштай, уур амьсгал аятайхан байдаг тул Орифлэймчид эрхэм хатагтайг уур амьсгалаараа татаж байгаа бололтой. Топ модель маань гадаадад болж байгаа хурал зөвлөгөөн уулзалтанд нь тун идэвхитэй явж харагдана лээ.

       Уг нь Э.Одгэрэл Орифлэйм зарж захирал цолонд хүрье гэвэл тун хялбар асуудал. Юу ч ярихгүй бүтээгдэхүүнээ бариад нэг өдөр гудамжинд зогсоход л урт дараалал үүснэ шүү дээ. Энэ давуу талаа бүсгүй мэдэрсэн ч юм уу номын дууг нь сонсож ногоотой шөлийг нь идэж явна.  Оюутнууд, ажилгүй нийгмийн эмзэг давхаргынхан, тэтгэврийн хөгшчүүдээр багаа бүрдүүлж анхны гараагаа эхэлсэн “Орифлэйм” эцэст нь одууд, хамгийн дээд давхаргын хүмүүсээр бүл нэмэх байж. Э.Одгэрэл “Орифлэйм” зарвал жинхнээсээ бурзайна гэж бүр одооноос хэрхэн түүнтэй өрсөлдөх талаар хүмүүс тэр хавьдаа тактик зохиож эхэлсэн гэнэ шүү. Хэнбугай ч байсан барахгүй хүчтэй өрсөлдөгчтэй туллаа даа. Э.Одгэрэл ер нь өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй нь залхуудаа биш бусдад боломж олгох гээд зай тавьж өгч байсан хэрэг байх нь. Үүнээс том буян гэж юу байх вэ. Бусдын талхыг булаагаагүй учраас түүнийг хүмүүс салбарынхан дотроос нь арай элгэмсүү нүдээр хардаг байх л даа. 

ЭХ  СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN Д.Сэргэлэн



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0