21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Өөрийн эхнэрийг дөрвөн настай хүүгийн хамт хөнөөсөн Өргөнтал гэгч шоронд бус эмнэлэгт хэвтэж байна гэв үү?

2017 оны 06 сарын 23 нд

            Олныг цочроосон онц хэргий гэмт хэрэг үйлдэгч БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгчийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тодруулбал, өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-нд өөрийн эхнэр болох монгол бүсгүйг, дөрвөн настай монгол хүүгийн хамт заазуурдаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан билээ. Энэ хэргийг БНХАУ-ын иргэн Өргөнтал үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, Монголын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсоод байсан юм.

            Тэгвэл ийм хэрцгий этгээд өдгөө шоронд бус эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжийн хэлснээр, Өргөнталын бие нь өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0