21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Афганистанд болсон халдлагад өртөн 34 хүн амиа алджээ

2017 оны 06 сарын 24 нд

             Афганистаны өмнөд нутгийн Хелманд мужийн нэгэн банкны гадаа зогсч байсан автомашин дэлбэрсний улмаас 34 хүн амиа алдаж, 58 хүн шархадсан тухай тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдлээ.

             Лашкаргах хот дахь "New Kabul" банкны хаалганы дэргэд бөмбөг дэлбэрсэн бөгөөд "Талибан" бүлэглэл уг тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэдгээ мэдэгдсэн байна.

             Амиа алдсан хохирогчдын дунд хамгаалалтын албаны ажилтнууд болон шашны “Eid” ёслолд бэлтгэж байсан худалдан авагчид байжээ. Афганистаны "Tolo" мэдээллийн агентлагийн мэдээлснээр, зэвсэглэсэн этгээдүүд банк руу дайран орж, улмаар хамгаалалтын албаныхантай буудалцсан байна.

Сүүлийн жилүүдэд Афганистанд энгийн иргэд болон цэргийн албан хаагчид цалингаа авах үеэр банк руу дайрсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

           Талибаны бүлэглэлийнхэн ээлжит хаврын давшилтаа явуулж эхэлснээс хойш Афганистанд сүүлийн долоо хоногуудад хэд хэдэн халдлага болсон байна. Ням гарагт  Афганистаны зүүн нутгийн Гардез хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 5 цагдаагийн ажилтан амиа алдаж, 30 орчим хүн шархадсан байна. 

            Мөн 5 дугаар сарын 31-ний өдөр Кабул хотын төвд маш хүчтэй дэлбэрэлт болж, 150 гаруй хүн амиа алджээ. Энэ нь 2001 оноос хойших хамгийн том халдлага болж байгаа юм. Түүнчлэн энэ сарын эхээр "New Kabul" банкны Гардез хот дахь салбарт болсон халдлагад өртөн 3 хүн амиа алдсан байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0