21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн товлосон цагтаа эхлэнэ

2017 оны 06 сарын 24 нд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн мэтгэлцээн өнөөдөр 21.00 цагаас МҮОНРТ-д болно.

       AYANGA.MN сайтын хэрэглэгч Гадаадад суугаа Монголчууд мэтгэлцээн болох эсэхийг тодруулж өгөхийг хүссэн тул энэ талаар МҮОНРТ-ийн 32-72-25 дугаарын программын албаны утсаар холбогдон лавлав.

       Одоогоор нэр дэвшигчид мэтгэлцээнээс татгалзасан гэх мэдээ бидэнд ирээгүй. Товлосон цагтаа зохион байгуулагдана. Шууд дамжуулалт ТВ-болон Фэйсбүүкээр зэрэг цацагдах ч ЛАЙВ-т ирсэн асуултуудыг шууд асуух боломжгүй. 

      Учир нь 6-р сарын 23-ны 00:00 цаг хүртэл /өчигдөр/ иргэдээс асуултыг урьдчилан авсан хэмээн албаны хүн хариуллаа. 
     

       Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэг ч удаа мэтгэлцээнд оролцоогүй юм. Монголын Телевизүүдийн холбооноос өмнө нь хоёр ч удаа мэтгэлцээн товлосон ч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөр цуцлагдсан билээ. 

         Харин өнөөдрийн Шууд мэтгэлцээн 120 минут үргэлжлэх бөгөөд эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулна.

          Хоёрдугаар хэсэгт тэд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, эргэлзээ төрүүлж буй олон асуултад хариулах боломжтой юм байна.

                                                                                                                                                                                                                  AYANGA.MN

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Teneg  
/ 2017-06-25 15:26:04 /
Ganbaatar shudarga yarj baina Lee Ganbaatariin songoson deer dee Enhbold battulga 2 mongold hiisen youm baga