21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сонгууль гэдэг нь СОНГО тэгээд УЙЛ гэсэн үг биш!!!

2017 оны 06 сарын 26 нд

          Өнөөдөр Монголын ард түмэн “түүхэн сонгууль” хийж байна. 1990 оноос хойш Чөлөөт арчилсан нийгмийг цогцлоон бий болгосон өнөө цагийн бид 7 дахь удаагаа МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ сонгох сонголтын босгонд ирлээ.

         Харин үүнээс ч өмнө, үеийн үед Монголын улс төрийн сонгууль булхайтай, луйвартай, хуудуутай боллоо гэх талуудын талцал, хэрүүл тэмцэл хар ПИ АР-ууд үе үед буцлаж байв.

           Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль шиг ийм цагаандаа гарсан увайгүй үйлдэл харьцангүй бага байлаа.

         МҮОНТВ-ээр МЭТГЭЛЦЭЭН нэртэй асуулт хариулт явуулахдаа ард иргэдийн илгээсэн “завсарлагдаагүй асуулт тодотголтой” хэтэрхий хар массын илэрхийлэл бүхий агуулгагүй, бодлогогүй, үр дүнгүй асуултуудаар ирээдүйн Монгол төрийн тэргүүнд өрсөлөгчдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг “хаасан” үйл явдал болов.

      Үүнээс өмнө харин нэн увайгүй нэгэн үйлдэлд Монголын шударга, хөдөлмөрч, нэр алдартай уран бүтээлч, урлаг соёлын төлөөлүүд өртсөн байна.  

         Тэд энэ тухайгаа цахим талбараар мэдээллэсэн юм. Ингээд нэмэлт баримтуудыг хавсаргая.

       

      Дашрамд хэлэхэд: Ард олон нийтээрээ урлаг, спортын нэрт зүтгэлтнүүдээсээ үеийн үед үлгэр жишээ авч, тэдний үг, үйлдэл бүрт итгэж үнэмшин даган дуурайсаар ирсэн. Харамсалтай нь энэхүү нөлөөллийг ашиглан улс төр, бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг хонжоондоо бидний хайрлаж хүндэтгэдэг алдартнуудыг ашиглан, завшсаар ирлээ.

      Тухайлбал: Хадгаламж зээлийн хоршоодын зар сурталчилгаанд олны танил ямар, ямар хүмүүс тоглож рекламдаж байв. Хэсэг хугацааны дараа олон иргэн хормойгоо гүвж хоосорсон гашуун түүх саяхан.

     Мөн, чанаргүй олон олон барилгуудаа борлуулахын тулд нийслэл хотын энд тэнд, гоёхон нэртэй хотхон байгууллаа хэмээн сурталчилахдаа мөн л алдартнуудыг маань ашигладаг.

       Та яг одоо “Тэд ч бас хүн шүү дээ... Нэг л амьдрах хорвоо” гэж бодож сууна уу??? Тохмондоо багтгаж, дээлэндээ хэдрэгддэг алд гаранхан бие, атгын чинээ ходоодтой хүмүүн бидэнд үзэл бодол, үлгэр дуурайлаа арилжиж амьдрах ийм цөвүүн цагийг “гадныхан” бүрэлүүлж өгснийг хожуу ч гэсэн ухаарахсан.

       2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар элэг нэгт ахан дүүс та бид үзээгүй юм аа үзэж, үхэр цам харайж байна.

    Үүний нэг жишээ: Зарим хэвлэл мэдээллийн байгууллага уран бүтээлчдийг хууран мэхлэх аргаар хамтран ажиллаж, тэдний бүтээлийг өөрсдөд нь огт мэдэгдэхгүйгээр Сонгуулийн сурталчилгаа болгон ашиглаж, олон нийтэд цацсан явдал байв. Жишээ 1:

        МУ-ыг төлөөлөн 2017 оны "Дэлхийн мисс"-ийн тэмцээн оролцож, эх орноо сурталчилсан Мисс А.Баярцэцэгийг ч ашигласан байна.

Баримт 2: Алдарт жүжигдийг ийм дүрээр олон нийтэд харуулж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийг оролджээ.

      Энэ талаар цахим талбарт шуугиан дэгдэж буй тул Кино зохиолч, Найруулагч СТА Л.Таванбаяраас тодруулга мэдээллийг авснаа та бүхэнд хүргэж байна.

      2017.05.02-ны өдөр VTV-ээс найруулагч гэх залуучууд АЖ Г.Мягмарнаран, СТА Д.Бямбацогт, СТА Н.Ялалт, СТА Б.Анхбаяр нартай холбоо барьж "Нийгмийн сайн сайхны төлөө хэргэжүүлж буй МОНГОЛ төсөлд иргэн хүнийхээ үүднээс оролцож, тус болооч ээ" хэмээн гуйжээ.

     

        Мөн 5-р сарын 08-ны өдөр МУГЖ У.Батбаатар, СТА О.Долгор нартай холбогдон дээрх жүжигчдэд тавьсантай адил хүсэлт тавьсан байдаг. Жүжигчид бүгд "Сонгууль, улс төртэй ямар нэг холбоогүй биз дээ?" гэж лавлан асуухад нь "үгүй" гэж хариулсан байна.

     2017.05.08-ны орой нь кино зохиолч СТА Л.Таванбаяртай холбогдож мөн "Нийгмийн сайн сайхны төлөө хэргэжүүлж буй МОНГОЛ төсөлд иргэн хүнийхээ үүднээс оролцож 5 социальный реклам бичиж өгнө үү. Тестээр маргааш болох Ялалтын баярт зориулсан 100 секундын зохиол гаргаж өгөөч" хэмээн хүсэлт тавьсан.

         

      Л.Таванбаяр мөн л "Ямар нэгэн нам, улс төртэй холбоотой ажил биш биз дээ?" гэж асуухад нь "үгүй" гэсэн хариултыг өгсөн байна.

      Ингээд тэр шөнөдөө зохиолоо бэлэн болгосон. Тус байгууллагаас уг шторконд оролцуулахаар АЖ П.Цэрэндагва, СТА П.Баттөр нартай ярьж, мөн л "Нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй МОНГОЛ төсөлд иргэн хүнийхээ үүднээс оролцож тус болооч" хэмээн хүссэн байжээ.

     Гэтэл Ялалтын баярт зориулсан шторк нь тэр өдрийнхөө 15:00-аас цацагдах байсан ч цацагдаагүй. Мөн бусад шторкнууд ч цацагдана гэсэн хугацаандаа гараагүйг мэдэгдээд байна.

    Харин 2017.06.23-наас эхлээд нийгмийн сүлжээнүүдээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн уриатайгаар цацагдаж эхэлжээ.

       

      Ингээд энэ бүх увайгүй үйлдлийг мэдсэн уран бүтээлчид хоёр өдрийн өмнө фэйсбүүк сүлжээгээр LIVE хийж энэ талаар олон нийтэд мэдээллэсэн юм.

       Зохиолч, найруулагч Л.Таванбаяр хэлэхдээ: "Биднийг уг асуудлыг олон нийтэд зарлаж, лайв хийснээс хойш YOUTUBE.com, FB-т байршуулсан шторкнуудаа устгаад эхэлчихсэн байсан. Уран бүтээлчид бидний хувьд энэхүү үйл ажиллагааг сэтгүүл зүйн хувьд ёс зүйн алдаа гаргасан VTV-тэй шууд холбон ойлгож байгаа учраас уг байгууллагын зүгээс бидний эрхэнд халдсан хэмээн үзэж, тайлбар хийх, албан ёсоор уучлал гуйхыг хүсч байна.

      Мөн Нэр дэвшигчийн сонгуулийн штабаас ч энэ талаар ямар нэгэн тайлбар хийхийг шаардаж байгаа. Хэрвээ эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн байгууллагад хандах болно. Мөн уран бүтээлчид ямар нэгэн улс төрийн хүчний захиалгаар энэ бүхнийг хийгээгүй бөгөөд бид уран бүтээлч хүний ёс зүй, мэргэжлийг минь хүндэтгэн үзээгүйд харамсаж байгаагаа илэрхийлж байна" гэв.

     

       ЖИЧ: Мөн ийм шторкуудад жүжигчин СТА Ц.Төмөрхуяг, СТА Н.Отгонтогос, СТА М.Саранцэцэг, Б.Тамир, Б.Батнамсрай нар тоглосон байсан. Гэхдээ тэд нарын шторк одоогоор нийтэд цацагдаагүй байгаа, Жүжигчин СТА Ц.Төмөрхуяг, СТА Н.Отгонтогос, СТА М.Саранцэцэг, Б.Тамир, Б.Батнамсрай нартай холбогдохдоо тус газраас мөн л "НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" хэмээн тайлбарласан байна лээ” мэдээллэсэн юм.

      Ийм халуухан үйл явдалтайгаар санал хураалтын өдөртэй тулж ирлээ. Уран бүтээлчид уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч хөлслөж, шүүхэд хандахаа мэдэгдээд байна.

ДАШРАМД СОНОРДУУЛАХАД: Энэ нийгмийн бузар булай, эрх баригчдын увиагүй үйлдлийг ард түмэндээ илчлэн, шударга үнэний дуу хоолой болсон ЖҮЖИГЧИД, НАЙРУУЛАГЧ, УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ БАЯРЛАЛАА.

     Та бүхэн Монгол улсад шударга ёс тогтоох, ард иргэдэд ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, мөнгөнөөс үнэтэй үзэл бодол, худалдагдахгүй бат бэх байр суурь гэж байдгийг харуулан, зөв үлгэр дуурайл үзүүлж чадлаа.

 

Сонгууль гэдэг нь СОНГО тэгээд УЙЛ гэсэн үг биш!!!

Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэн Та өөрийн ирээдүйгээ халуун алгандаа бөмбөрүүлж, хариуцлагатай төрийн тэргүүн сонгож, эргэж хянах эрхээ өөртөө авч үлдэж буй үйл хэрэг юм.

Сонгууль гэдэг бол СОНГО тэгээд УЙЛ гэсэн үг биш.

Сонгосон хүнээ хянах, эргэн түдгэлзүүлэх, хариуцлага тооцох эрхээ атгаж үлдэх ЭРХ юм.

Төр түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай!

Иргэн таны мэдэх эрхэд үйлчлэх уриатай AYANGA.MN

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 5
zochin 
/ 2017-06-27 09:50:42 /
Ийм муухай үйлдэлд манай алдартай жүжигчид ямар ч буруугүй, тэдний нэр хүндийг худлаа хэлж ашигласан нам л буруутай. Монголын ард түмэн эдгээр сайхан жүжигчдээрээ бахархдаг шүү, бид нар улс төрийг харж бухимдаж уурлаж нервтдэг бол жүжигчид та бүхнийгээ харж баярлан хөөрдөг шүү, нийт Монголын жүжигчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсье, ард түмнээ үргэлж баярлуулж байгаарай
zochin 
/ 2017-06-27 09:50:42 /
Ийм муухай үйлдэлд манай алдартай жүжигчид ямар ч буруугүй, тэдний нэр хүндийг худлаа хэлж ашигласан нам л буруутай. Монголын ард түмэн эдгээр сайхан жүжигчдээрээ бахархдаг шүү, бид нар улс төрийг харж бухимдаж уурлаж нервтдэг бол жүжигчид та бүхнийгээ харж баярлан хөөрдөг шүү, нийт Монголын жүжигчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсье, ард түмнээ үргэлж баярлуулж байгаарай
Ineedem 
/ 2017-06-26 19:23:37 /
Kuie er iim muuhai zawaan humuus uy ulamjilj ard tumniig muljij irlee MAN estoi ard irgediig uguiruulj bn
ZZzzzzzzZZ 
/ 2017-06-26 17:24:18 /
Hugiin ym be, iimiig ni medsen bol sanalaa ene luiwarchind ugduggui baij... EEEEEE HALAG GEJ
Иргэн  
/ 2017-06-26 16:53:04 /
Ямар увайгүй гэхээрээ ийм байдаг байна аа. Өдий наслахдаа ийм юм үзэх гэж төр төмөр нүүрээ харуулж байна. Төрийн сүлд минь өршөө гэж сүү өргөдөг Монгол түмний итгэлийг ингэж хөсөрдүүлэх гэж, энэ хүүхдүүд их зөв ярьж байна. Ийм үлгэр дуурайлал дутагдаад байна. Ард иргэд залуу үеийхэн олны танил хүмүүсээс маш их үлгэр дуурайлал авдаг юм шүү дээ.