21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Трамп исламын шашинтнуудтай зоог барихаас татгалзжээ

2017 оны 06 сарын 27 нд

          Исламын шашинтнуудын Рамадан сар дууссаныг тэмдэглэн барьдаг “Ид аль-Фитр” оройн зоогоос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татгалзжээ.

          Ариун Рамадан сар дуусч байгааг тэмдэглэн Цагаан ордонд оройн зоог барих уламжлал 1999 оноос эхлэн жил бүр болдог байсан юм. Харин энэ жил исламын шашинтнуудад хэзээнээсээ дургүй Доналд Трамп энэ уламжлалыг эвдлээ. Трамп исламын шашинтай орнуудын иргэдэд виз олгоход хатуу хяналт тавьж, АНУ дахь энэ шашны байгууллагуудад чанга хандаж байгаа билээ.

        Гэхдээ Ерөнхийлөгч Трамп, Тэргүүн хатагтай Меланиа нар өчигдөр “Ид аль-Фитр”-ийг тэмдэглэж байгаа исламын шашинтнуудад Америкийн ард түмний өмнөөс мэндчилгээ дэвшүүлжээ.

О.Чанцаа

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0