21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дуучин Адель гал сөнөөгчдөд талархсанаа илэрхийлэн, гэнэтийн бэлэг барьжээ

2017 оны 06 сарын 27 нд

         Лондон хотын баруун хэсэгт байрлах 24 давхар орон сууцанд гал гарсны улмаас 79 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг долоо хоногийн өмнө гарсан. Тус орон сууцанд гарсан галыг унтраахаар 200 гал сөнөөгч 24 цаг ажилласан байна.

        Лондонд төрж өссөн алдарт дуучин Адель эдгээр зоригт албан хаагчдад талархсанаа илэрхийлэх үүднээс Челсигийн Гал сөнөөх ангийн албан хаагчдад гэнэтийн бэлэг барьж, өөрийн биеэр ангид нь зочилжээ.

       Тус ангийн гал сөнөөгч Роб Петти фэйсбук хуудаснаа түүнтэй авахуулсан зургаа нийтлэн, “Сайхан сэтгэлтэй, гайхалтай даруу дуучин Адель Челсигийн Гал сөнөөх ангид бидэнтэй хамт цай ууж, талархсанаа илэрхийлэх гэж өдөр болгон ирэхгүй. Тэрээр Гренфелл Тауэрт гарсан галыг унтраахаар ажилласан Лондонгийн бүх гал сөнөөх ангиуд болон Түргэн тусламжийн алба, Лондон хотын цагдаагийн газарт талархсанаа илэрхийлсэн.” хэмээн бичжээ.

         Дуучин бүсгүй гал сөнөөгчдийн хамт амь үрэгдсэн иргэдийг дурсан, нэг минут дуугаа хурааж, эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж:  www.cnn.com

Л.Булганчимэг



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0