21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Компьютер дээр ажиллахдаа нүдээ хамгаалах арга

2017 оны 06 сарын 12 нд

           Өдөрт хоёроос илүү цагаар компьютер дээр ажилладаг хүмүүсийн 70 хувийнх нь нүдний хараанд өөрчлөлт ордгийг Америкийн нүдний өвчин судлалын холбоо судалгаагаар нотолжээ. Мөн нүд хорсох, халуу оргих, улайх, хуурайших, нүдний фокус алдагдаж, дүрс бүдгэрч, эсвэл давхардаж харагдах зэрэг өвчний хам шинж илэрдэг.

         Түүнчлэн компьютерын дэргэд удаан сууснаар толгой өвдөж, хүзүүгээр хөшиж ядардаг. Учир нь компьютер дээр ажиллах явцад дэлгэцэн дээрх аливаа дүрсийг байнга харснаар нүдний ачаалал эрс нэмэгддэг төдийгүй дэлгэцний туяа нүдний торлог бүрхэвчинд сөргөөр нөлөөлдөг байна. Ингэснээр нүдний торлог эвдэрч, болор булингартан, судаснууд гэмтдэг аж.


         Тиймээс нүдээ эрүүл байлгахын тулд дараах энгийн таван дүрмийг мөрдөх хэрэгтэй:
1. Дэлгэцийн байрлал
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлгэц нүүрний эгц өөдөөс бус, нүднээс 15-20 градусын доор, 50-70 см-ийн зайд байх нь оновчтой юм байна. 
2. Гэрэлтүүлэг
Компьютерийн дэлгэцэн дээр цонхны болон чийдэнгийн гэрэл шууд тусахгүй байх хэрэгтэй. Дэлгэцд туссан эдгээр гэрэл нүдэнд нэмэлт ачаалал өгдөг. Өрөөний гэрэлтүүлэг жигд, тод байх нь чухал.
3. Ажлын байр 
Ширээний чийдэнг компьютерийнхээ зүүн гар талд байрлуулаарай. Ажиллах явцдаа ном, бусад материал ашигладаг бол толгойгоо нааш цааш нь эргүүлэхгүйгээр шууд харагдахаар өмнөө дэлгэх нь тохиромжтой байдаг.
4. Нүдний амралт
Компьютер дээр ажиллахдаа хоёр цаг тутамд нүдээ 15-20 минут амрааж байх хэрэгтэй. Түүнчлэн 20 минут тутамд 20 секундын завсарлага аваарай. Нүдээ хуурайшуулахгүйн тулд байн байн цавчилж бай. 
5. Каротиноид, витамин
Дэлгэцийн туяаны сөрөг нөлөөнөөс нүдний торлог бүрхэвчийн гол бодис - каротиноид лютеин хамгаалж чадна. Мөн нүдээ эрүүл байлгахын тулд А, Е болон С витаминуудыг хэрэглээрэй.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0