21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Лионель Месси хуримаа хийжээ

2017 оны 07 сарын 03 нд

            Барселоны шигшээ багийн шилдэг тоглогч, хөл бөмбөгийн од Лионель Месси багаасаа үерхсэн найз бүсгүй Антонела Роккуззотой   өнгөрсөн баасан гарагт хуримаа хийлээ            .

            Тэдний гэрлэх ёслол тамирчны төрсөн нутаг Аргентины Росарио хотын дээд зэрэглэлийн зочид буудалд болжээ. Хосуудын хуримд хөл бөмбөгийн алдартнууд, гэр бүл найз нөхдийн хүрээнд болж өнгөрсөн байна. Хуримын үеэр дуучин Шакира гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирсэн бол хуримыг сурвалжлахаар 150 сэтгүүлчид хүрэлцэн иржээ. Алдарт хөл бөмбөгчин Месси эхнэртэйгээ таван настайдаа учирсан юм. Тэрээр 13 насандаа мөрөөдлөө биелүүлэхээр Испанид нүүж ирснээр тэд хэсэг холбоогүй байсан. Хожим эх орондоо ирсний дараагаас эхлэн дахин болзож эхэлсэн. Хосууд өдгөө хоёр хүүтэй болсон ч хуримаа хараахан хийгээгүй байсан юм. 

The pair met in their hometown 25 years ago and returned to get married there on Friday

The couple already have two sons, Thiago (pictured walking down the aisle) and Mateo

Related image



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0