21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

САМБО бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид ганзага дүүрэн ирлээ

2017 оны 07 сарын 04 нд

       Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон САМБО бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд манай улсын 19 тамирчин амжилттай оролцож Монгол улсынxаа нэр төрийг өндөрт өргөжээ.
       2017-06-30-нд эхний өдрийн тэмцээнд Өсвөр насны эрэгтэйчүүдийн 65 кг жинд Б. Болор-Очир, 52 кг П.Дүгэржав, Эмэгтэйчүүдийн ангилалд 44 кг Ч. Мичидмаа, 65 кг Б.Ганзаяа хүрэл медаль, харин Залуучуудын эмэгтэй төрөлд +80 кг Б. Балжинням нар хүрэл медаль хүртсэн байна. 
            Тэмцээний 2 дахь өдөр буюу 7сарын 1-нд өсвөр насанд 56 кг-ийн жинд Л.Анхзаяа мөнгө, 48 кг Б. Баасанхүү алт,  75 кг Б. Ганзаяа алт, залуучуудын 60 кг П.Бүжидмаа алт, 90 кг Б. Энхбаяр хүрэл насанд хүрэгчдийн 52 кг-ын жинд ОУХМ С. Солонгогэрэл мөнгө авч амжилттай оролцжээ. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу 7 сарын 2-н 62 кг М.Тогтохбаяр мөнгө, 57 кг Л.Сумъяа хүрэл, 75 кг Д.Номинзул алт, 65 кг Ц.Энхчимэг алт, Насанд хүрэгчдийн +80 кг жинд Б. Балжинням хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар энэхүү тэмцээнийг дуусгажээ.

AYANGA.MN

Мэдээллэсэн Batbayar Bayaraa



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0