21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

”Токио-2020” олимпоос бөхийн оролцогчдын тоог бууруулна

2017 оны 06 сарын 14 нд

          ОУОХ хуралдаж, “Токио-2010” зуны олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөхийн оролцогчийн тоог 56-гаар бууруулахаар шийджээ.

          Токиод 3х3 сагсан бөмбөг, дугуйн чөлөөт үзүүлбэр, буудлага, усанд сэлэлт, байт харваа, ширээний теннис, хөнгөн атлетик, триатлоны төрөл холимог буухиа төрөл шинээр олимпийн хөтөлбөрт багтсан.

          Спортын төрөл нэмэгдэхийн сацуу хөнгөн атлетик, дарвуулт завь, буудлага, усанд сэлэлт, бөхийн төрлийн оролцогчийн тоог 285-аар бууруулаар шийдсэн. “Рио-2016”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, 69, 75, сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд нийт 344 тамирчин оролцож байсан бол ирэх олимпоор энэ тоо буурч, 285 болсон юм. Өөрөөр хэлбэл жин тус бүрээс оролцогчийн тоо гурваас дөрвөөр хасагдана.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0