21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Аравдугаар хорооллын зам талбайг тохижуулж дууслаа

2017 оны 06 сарын 11 нд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр мөн 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн билээ.

Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусган хүлээлгэн өглөө. 

 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолтой, 300 метр урт 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

 

 

 

 

Х.Уул



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0