21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдэг 20-д шалгарч үлдлээ

2017 оны 06 сарын 14 нд

                Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдааны шилдэг 20-д Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн юм.

               Г.Ариунбаатарын хувьдмэргэжлийн дуулаачдын уралдааны эхний шатанд төрийн хошой шагналт, ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн  зохиолчдын  бүтээлтэй хамтатган дуулжээ.

                Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм.

               Сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, үзэгчдийн нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байв.

 

                                                                                                                                                                                                              ЭХ СУРВАЛЖ: WWW.MNB.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0