21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Б.Шижирбат "Авьяаслаг америкчууд" шоуны 1-р шатанд тэнцлээ

2017 оны 07 сарын 13 нд

    Монгол түмэн эх орондоо Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх зуурт "Авьяслаг Монголчууд" шоуны хоёрдугаар байранд орсон шилдэг оролцогч Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунд амжилттай оролцож байна.

Тэрбээр тус шоуны 1-р шатны шалгаруулантанд амжилттай оролцож, бүх шүүгчдийг хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

Одоо түүний нэгдүгээр шатанд шүүгчдийг гайшируулсан үзүүлбэрийг сонирхуулъя.

         "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг график анимешн, бүжгийн урлагийг хослуулагч Б.Шижирбат АНУ-ыг зорихооc өмнө энэ талаар “Монгол HD” телевизийн захирал Л.Чинбат “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж байсан юм.

AYANGA.MN 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0