21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Манай баг тамирчид "Азийн аварга" шалгаруулах тэмцээнд 4 т орлоо

2017 оны 07 сарын 15 нд

                  Кыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн 11 дэх удаагийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн  болж өндөрлөлөө.

                  Тус тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 57 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Цэдэнжавын Цэрэндолгор алтан медаль хүртсэн. Мөн 63 кг-д Цэрэндуламын Энхчимэг, 70 кг-д "Сүлд" спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам нар хүрэл медаль хүртжээ.

                     Манай улсын тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Өнөөдөр Бишкект 18 дахь удаагийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0