21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Б.Шижирбат “Авьяаслаг америкчууд-2017” шоуны дараагийн шатны бэлтгэлээ базааж байна

2017 оны 07 сарын 18 нд

             Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч Б.Шижирбат өөрийн үзүүлбэрийг гадаадын үзэгчдэд толиуулж эхэллээ. Тэрбээр “Авьяаслаг америкчууд-2017” шоунд оролцож, эхний үзүүлбэрээ үзүүлэн дараагийн шатанд тэнцсэн юм.

            Ийнхүү “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарсан авьяаслаг залуу уран бүтээлч Б.Шижирбат дэлхийн сая сая үзэгчдэд өөрийн авьяасаа сонирхуулах нь ээ. Тэрбээр одоогоор эх орондоо байгаа бөгөөд “Авьяаслаг америкчууд-2017” шоуны дараагийн шатны бэлтгэлээ базааж байгаа ажээ.

            Б.Шижирбат “Авьяаслаг америкчууд-2017” шоуны нэгдүгээр шатанд өөрийгөө ихэр болгон бүжиглэсэн нь шүүгчдийг ихэд гайхашруулж, “Тэнцсэн” гэсэн хариуг авсан байна.

Ингээд түүний “America’s Got Talent-2017” шоуны нэгдүгээр шатандаа тэнцсэн үзүүлбэрийг сонирхуулъя.

 

             Та бүхэн эх орондоо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн финалын шалгаруулалтад Б.Шижирбат,  дуучин О.Энх-Эрдэнэ, бүжигчин Э.Ууган-Эрдэнэ нар шалгаран үлдсэн билээ.

              Шоуны 0203 дугаарын оролцогч Б.Шижирбат нь хамгийн олон хандалт авсан оролцогч бөгөөд график дизайнер, бүжигчин залуугийн уран бүтээлийг “YouTube” сувгаар 100 сая үзэгч үзэж, цахим ертөнцөд  CanionShijirbat  нэрээр алдартай болсон.

               Харин монголынхоо үзэгчдийн хайр, хүндлэлийг хүртсэн “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөгийн эзэн болсон бол авьяаслаг бүжигчин Б.Шижирбат АНУ руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхийн бичгээр шагнуулсан юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0