21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЦЭЭ” БАГА ХУРАЛ БОЛНО

2017 оны 06 сарын 14 нд

         “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал энэ сарын 15-16-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

          Бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд түүнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцоно.

          Бага хурлаар ЗХА дахь сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоог хэрхэн бий болгох, байгаль орчны хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэнэ.

         “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох “Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хүрээнд манай улсын санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Эх сурвалж: ГХЯ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
garchig 
/ 2017-06-14 20:56:15 /
garchig iim tom baga bj bolohgui ee setguulchdee