21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дэлхийн анхны ШИВЭЭСЧИН эмэгтэй

2017 оны 07 сарын 20 нд

        Эмэгтэйчүүд нь урт түнтийсэн хормойтой даашинз өмсөж эрхэмсэг язгууртан мэт алхах Викториан эрин үед амьдарч байсан Мауд Вагнер гэх эмэгтэйг ямар цаг үед амьдарч байсан нь түүний хүсэл сонирхолыг зогсоож чадаагүй юм.

      Викториан эрин үед амьдарч байсан эмэгтэйчүүдийнх ихэнхдээ даруу төлөв зантай, үргэлж л газар шүргэсэн даашинз өмссөн байдаг ба шивээсний тухайд тэд энэ нь эрэгтэй хүний л зүйл гэсэн бодолтой байдаг байжээ.

          Тэрээр биеэрээ дүүрэн шивээстгэй гэдгээрээ бус мэргэжлийн шивээсчин биш сонирхогч байсан нь илүү сонирхолтой түүхийг өгүүлнэ.
Мауд агаарын гимнастикчин байсан бөгөөд цирктэй хамт аялан тоглож явахдаа өөрийн нөхөр шивээсчин Гас Вагнертай анх танилцжээ.

          Түүний нөхөр Гас Вагнер. Тэдний романтик болзоо шивээсний хичээл байсан гэдэг.

         Мауд Вагнерийн биен дээрх шивээснүүд өөр өөрийн гэсэн түүхтэй давтагдашгүй утгатай. Үндсэрхэг үзэлтэй шивээснээс эхлээд сармагчин, могой, арслан мөн эрвээхий гээд маш олон амьтадын бэлэг тэмдэг бүхий шивээстэй. Шивээсэнд дурласан энэ үед цирк үзэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн бөгөөд олноо “шивээстэй эмэгтэй” гэдгээрээ алдаршиж эхэлжээ.

         Хэдэн жилийн дараа тэд гэрлэж бяцхан охинтой болсон. Сонирхолтой нь тэдний охин мөн л шивээсчин болсон бөгөөд ердөө 9 насандаа “Тattoo Аrtist” гэдэг нэрийг авсан. Мауд болон Гас нар гэрлэсэнийхээ дараа циркыг орхиж Vaudeville-д амьдарцгаан өөрсдийн шивээсийг хийдэг болсон байна.

       Баяр наадам, улс орны үзэсгэлэн яармаг болоход хос хоёр алгасахгүй үзэн сонирхож, алхан явахад хүмүүсийн анхаарал зөвхөн тэр хоёр дээр тусдаг байсан гэдэг.

       Шивээсний түүхэнд, Гас бол хамгийн сайн шивээс хийдгээрээ олонд алдартай болсон уран бүтээлч харин Мауд Вагнер Америкын анхны шивээсчин артист гэдгээрээ нэрээ мөнхөлсөн байдаг. Тэд шивээсны урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй шинэ шивээсчдийг дадлагажуулан олныг төрүүлсэн билээ.

        Мауд Стивенс Вагнер 1961 оны 1 сарын 30-нд 84 насандаа таалал төгссөн. Тэр бол шивээс зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй гэдгийг дэлхий дахинд харуулж өөрийн гэсэн мөрөө үлдээсэн цор ганц түүхийн гэрч билээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ.МН



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0