21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Төгс төгөлдөр бүсгүйн баримтлах 20 зарчим

2017 оны 07 сарын 25 нд

               Бүсгүй хүн байх нь нэг төрлийн урлаг бөгөөд тэд хүйсээс гадна анхилуун үнэр, дур булаам төрх байдлаараа эрчүүдээс эрхгүй ялгардаг. Гагцхүү гоо сайхандаа анхаарал тавьж, хэрхэн хувцаслахаа мэддэг, мөн мэдээж нүүрэндээ инээмсэглэл тодруулсан бүсгүй л хэний ч өмнө хараа булаам, гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна. Энэхүү нийтлэлд бид загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч гайхалтай загвар зохион бүтээгчдийн бүсгүйчүүдэд зөвлөсөн, хэрхэн дур булаам, ялдамхан харагдах, онч мэргэн үгсээс хүргэж байна.

Төгс төгөлдөр бүсгүйн баримтлах 20 зарчим

  • Эмэгтэй хүн хатуу чанга, бас эрх танхил байх ёстой. "Кристиан Диор"
  • Нас бол тоо. Жинхэнэ эмэгтэй хүн хэдэн ч настай байсан 20 наст шиг дур булаам, 40 наст шиг ухаалаг, мөн үхэн үхтлээ ухаалаг амьдарч чаддаг. "Коко Шанель"
  • Бүсгүй хүний гар, хүзүү, цээж бол түүний нэрийн хуудас юм. "Коко Шанель"
  • Гутландаа дээд зэргээр анхаарал хандуул. Маш олон эмэгтэйчүүд үүнийг чухал гэж боддоггүй. Харин гайхалтай хувцаслалтын хамгийн гол хэсэг нь түүний өмсөж буй гутланд байдаг. "Кристиан Диор"
  • Эмэгтэй хүний хамгийн чухал чимэг бол хамт яваа залуу нь байдаг. "Коко Шанель"
  • Загварын чиг хандлагыг дууриах хэрэггүй, зөвхөн өөртөө л итгэ. Хувцаслалт гэдэг таны дотоод ертөнц, амьдралын хэв маягийн илэрхийлэл байх ёстой. "Жианни Версачи"

  • Хоолоо удаанаар зажилж ид. Ингэж гэмээнэ эрүүл, гоолиг хэвээр үлдэх болно. "Кристиан Диор"
  • Дэгжин байна гэдэг нь хэн нэгний харцыг булаахдаа биш, зүрх сэтгэлд нь хоногшиход учир утга нь байдаг. "Жиоржио Армани"
  • Зүрх сэтгэл бол эмэгтэй хүний хамгийн ариун нандин хэсэг. Тиймээс үүнийг хүн болгонд дэлгэх хэрэггүй. "Кристиан Диор"
  • Учир утгагүй зүүлт, чимэглэлийг зүгээр л хая. "Коко Шанель"
  • Хүн ертөнцийг хэрхэн харж байгаагаа юу өмсөж байгаагаараа илэрхийлдэг. Хувцаслалт бол орчуулгагүйгээр ойлголцдог хэл юм. "Миуча Прада"
  • Майга хөлтэй бол цээж, хөхөө тодотгосон хувцас өмс. Хүмүүсийн анхаарлыг хөлөндөө биш биеийнхээ бусад сайхан хэсэгт татах хэрэгтэй. "Кристиан Диор
  • Хаана ч явсан араас чинь гурван залуу дагаж яваа мэт алх. "Оскар де ла Рента"

  • Царай муутай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг юм. "Коко Шанель"
  • Өсгийтэй гутал хүний биеийг ч, сэтгэлийг ч өндөрт өргөдөг. "Кристиан Лүбүдау"
  • Эмэгтэй хүн бүрт даашинз сайхан зохидог. Гагцхүү тохирсон даашинзаа л олж өмсөх хэрэгтэй. "Коко Шанель"
  • Нүүрэндээ анхаарахын урьд зүрх, сэтгэлээ эмчил. Эс бөгөөс ямар ч нүүр будалт танд зохихгүй. "Коко Шанель"
  • Багахан худалдан авалт хий. Зөвхөн гайхалтай, сайхныг нь л сонго. "Вивиень Вествүүд"
  • Багт наадамд л явах гээгүй юм бол хэт өвөрмөц, этгээд хувцаслалтаас зайлсхий. "Коко Шанель"
  • Сайхан эмэгтэй, чанартай хувцас хоёр л хуучирдаггүй юм. "Коко Шанель"

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0