21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

60 тэрбумын бичлэг хийсэн Д.Доржзодовыг баривчлах гэж байна

2017 оны 06 сарын 15 нд

           УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Энэхүү бичлэгийг тухайн үед МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг. Бид өмнө нь Д.Доржзодовын амь насанд заналхийлсэн талаар мэдээлж байсан.

          Өнөөдөр өглөө Д.Доржзодовыг баривчлахаар Хан-Уул дүүргийн  Оргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхлээд байна. Д.Доржзодовын байрны гадуур цагдаа нар бүсэлсэн байдалтай байгаа аж. Залууг гадагш гаргахгүй байгаа тул  байрны цонхон дээр гарч ирч, лайв бичлэгийн дүрсэнд орсон байна. Тэрээр тус байранд нуугдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Д.Доржзодовын өмгөөлөгч тус байрны гадаа ирсэн ч "Баривчлах ажиллагаа яваагүй тул оруулах шаардлагагүй" гэсэн тайлбар тавин, оруулахаас татгалзсан байна.

Шууд лайв бичлэгийг ЭНД ДАРЖ үзээрэй.

Г.ИТГЭЛ

 tsagdaa

tsagdaa

http://medee.mn/main.php?eid=93922



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0