21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ АЛБАН ЁСООР ИХ СУРГУУЛЬ БОЛЛОО

2017 оны 07 сарын 26 нд

         Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль (Консерватор) боллоо.

         Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватор болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж. Харин тэдний энэхүү  хүсэл ийнхүү биеллээ олсон байна.

         С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь  1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ.

         Улмаар  хэд, хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0