21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ОСОЛДСОН ХӨВГҮҮД ИДЭРЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХӨЛБӨМБӨГЧИД БАЙЖЭЭ

2017 оны 06 сарын 15 нд

           Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд өртөж, хоёр нь амиа алдсан хэрэг гарсан билээ.

           Нас барсан хоёр хүү Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байжээ.

           Энэ өдрүүдэд болж буй өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж, багийн нөхөддөө эмгэнэл илэрхийлэв.

           Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс шалгараад байна.

           Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хөлбөмбөгчин хөвгүүд энэ зун болох “Үндэсний цом”-ын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/?id=2887



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0