21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХОЛЛИВУУДЫН НЭРТ ЖҮЖИГЧИН ПАТРИК ДЕМПСИ ХУРИМЫНХАА ОЙГ ТЭМДЭГЛЭВ

2017 оны 08 сарын 01 нд

         Холливуудын нэрт жүжигчин Патрик Демпси 1999 онд Жиллиан гэх бүсгүйтэй хуримаа хийсэн билээ. Тэгвэл хос өчигдөр хуримын 18 жилийн ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

         Өдгөө 52 настай жүжигчин эр инстаграм хуудастаа эхнэртэйгээ авахуулсан зургаа нийтлээд Гайхалтай 18 жил. Эргээд харахад бидний амьдралд олон зүйл тохиолдсон ч бид нэг нэгэндээ итгэж, нэг нэгнийхээ гараас атгасаар байсан. Чамдаа хайртай шүү. Чи бол миний амьдралын гэрэл гэгээ” хэмээн бичжээ.

        Хос 15 настай Таллула болон 10 настай Дарби, Сулливан гэх ихэр хүүтэй билээ. Патрик гэр бүлийнхээ хамтаар Хавай арал дээр амарч байна.

Эх сурвалж: arslan.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0