21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Говь” ХК-иас талархал илэрхийллээ

2017 оны 06 сарын 15 нд

               Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Говь" ХК-ийн объектод 2017 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 20:45 цагт гарсан гал түймрийг унтраах ажилд Нийслэлийн онцгой байдлын газрын бүх анги байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.

              Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг албаны эх сурвалж мэдээлэв. Алба хаагчид байгууллагын эд материалыг алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “Говь” үйлдвэрийн дээврийн хэсэг шатсан бөгөөд бараа бүтээгдэхүүнийг зөөж амжжээ.

              Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр “Говь” ХК-ийн зүгээс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд, үндэсний үйлдвэрийнхээ төлөө сэтгэл зовнисон Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа гэжээ. Ялангуяа гал унтраах ажилд оролцон НОБГ-ын гал сөнөөгчид, Ус сувгийн удирдах газар болон Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, Төмөр замын удирдлагууд болон хамтран ажиллласан байгууллагуудад талархсанаа илэрхийлье гэсэн байна.

 

Б.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=93946



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0