21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг: Багш нартаа маш их баярлалаа

2017 оны 08 сарын 02 нд

          Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. С.Батцэцэгийг Монгол Улсын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээн, Монгол хүний эрдэм ухаан, тэсвэр тэвчээрийг харуулан, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан энэхүү нэр хүндтэй шагналыг олголоо.



          Ерөнхийлөгч энэ зарлигаа өнгөрсөн даваа гаригт гаргасан бөгөөд түүнийг гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо ирэхэд нь олгож байгаа юм. 


          Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гаргасан амжилтууд: 

  • 2009- Манила. Ази тивийн залуучуудын аварга- АЛТ
  • 2010- МОСКВА. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга- АЛТ
  • 2012- ЛОНДОН зуны олимп- ХҮРЭЛ 
  • 2013- Казань. Дэлхийн оюутан залуусын УНИВЕРСИАД наадам-АЛТ
  • 2013- Будапешт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- МӨНГӨ
  • 2015- Ласвегас. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- АЛТ 
  • 2017- Дели. Ази тивийн аварга- АЛТ

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0