21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Энэ жил 158,065 оюутан, суралцагч суралцана

2017 оны 06 сарын 16 нд

              Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 95 сургуульд 157,138 оюутан, суралцагч суралцжээ. Энэ хичээлийн жилд бакалаврын түвшинд 35,429 оюутан төгсөх бол ирэх намар 31,862 оюутан бакалаврын мэргэжлээр шинээр элсэх юм байна.

               Ирэх хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 158,065 оюутан, суралцагч суралцана гэдгийг БСШУСЯ-наас мэдээлэв. Ер нь сүүлийн хоёр жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг захирлууд нь онцлов. Өнөө жил ч нэмэгдэхгүй гэдгийг хэлэв. Сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1,0-2,9 сая төгрөг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0