21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монголбанк “Мазаалай” мөнгөн зоос худалдаанд гаргалаа

2017 оны 08 сарын 03 нд

          Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд “Мазаалай” зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байна. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ нь 300,000 төгрөгөөр тогтоогджээ.

           “Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0