21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дахин хүний амь эрсдэлээ хэнд ХАРИУЦЛАГА тооцох вэ?

2017 оны 08 сарын 07 нд

         

   Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас нэг хүн нас барсан тухай мэдээллийг  бид хүргэсэн. Уг хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нартай  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзжээ. Хэдхэн сарын өмнө буюу үүнтэй төстэй байдлаар 2 залуу амиа алдаж 8 залуу шархадсан байдаг. Тухайн үед залуусыг тэсрэх зэвсгийг буруу хэрэглэсэн гэцгээж байв.

    Харин энэ удаад хэргийн шалтгааныг илрүүлэхээр  цагдаа, шүүх шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа юм. Хэргийг шинжилж дүгнэлт гарсны дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухайгаа ерөнхий сайд уулзалтын үеэр хэлжээ.  Мэргэжлийн тодотголтой засгийн газрын огцруулах сайд нарын хар жагсаалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ бичигдсэн байдаг. Тэсрэх бөмбөгөнд амиа алдсан залуусын үхэлд салбарын сайдын хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг хэд хэдэн гишүүд хэлж байсан ч Засгийн газар сайдаа дуугүй л хаацайлаад өнгөрсөн. Харин энэ удаад яах бол?

    "Холбогдох хүмүүстэй хариуцлага тооцно" гэж Ерөнхий сайдын хэлсэн үг хэнд анхааруулга өгснийг хараад суух үлдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0