21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Африк дахь цагаан негрүүд ба тэдний аймшигт хувь тавилан

2017 оны 08 сарын 10 нд

   

    Өмнөд Африк ба Танзанийн нутаг дэвсгэрт альбинос хэмээх хялман эмгэг төрдөг 15 дахин их тохиолддог ажээ. Негр-альбинос хамгийн гунигт бас аймшигт хувь тавилангаар амьдрагсад юм. Дэлхийн нийтэд альбинос хүн 20 мянган хүнд нэг оногддог бол Танзанид 1:1400, Кени болон Бурундид – 1:5000 оногдож байгаа нь асар их үзүүлэлт юм.

    Ямар учраас негрүүдэд ийм их оногдож буйн үндсэн шалтгааныг одоо болтол нээж чадаагүй ч хялман хүмүүс өөрийн гаж онцлогоос болоод хоорондоо гэрлэснээс байж болох таамаг бий. Гэтэл энэ хялман негрийн хувь тавилан өөрийн үйлээр байсангүй. Тэднийг ангуучлах, үзэн ядах, хороон алах аймшиг цаг ямагт дагалдан ирсэн байна. Хэт мунхаг шашинаас үүдэлтэй Африкийн бөөд тэдний бие эрхтэн машид хэрэгтэй байдгаас болж амьдрах гол орлогоо болгосон ангуучид цаг ямагт мөрдөн мөшгисөөр алж устгасаар иржээ. «классик негр» хэмээгдэн нэрлэгдэх хялманг 2006 онд Танзанид (хамгийн бага тоогоор бодсон) 71 альбиносоос 31-г ангуучлан алж бөөд худалдсан түүх байгаа ажээ.

    Тэдний хэл, нүд, яс 50-100 мянган долларын үнэлгээтэй байдаг учраас үүгээр гаршсан байнга ангуучилж явдаг 25-50 насны энгийн Танзани иргэд байдаг байна. Яагаад гэнэт эрэлт ихтэй болсон түүх бол ДОХ өвчнөөс үүдэлтэй шашны мунхруулга байв. Танзанид ДОХ тусагсдыг бөө нар эмчилдэг ба түүний домыг хялман альбинос негрийн эд эрхтэнг оролцуулж хийдгээс болсон аж. 2009 онд Танзанид анхны хууль гарч 14 настай альбинос хүүг алж ашигласан нэгэн эрийг олны өмнө дүүжилж шийтгэсэн байна. Энэ шийтгэлээс хойш хүний мах идэгсэд болон бөөд зарж хөлжигсөд дор хаяж 5-8 жилийн ял эдлэхээс зугатаж альбиносын эрхтэнг тайрч авах үйлдэлд шилжсэн байдаг.

      Одоогийн байдлаар 90 альбинос гар хөлөөсөө салж үлдсэн тоон баримт байна. Альбиносчуудын 98% нь 40 хүртэл насалдаг. Тэд 16-18 наснаас эхлэн нүд ба арьс нь нарны хэт ягаан туяанд өвчилж 30 наснаас дээш 60% нь арьсны хорт хавдраар, 60-80% хараа муудсаар сохрон 40 хүрэлгүй нас барцгааж байна.

      Тийм учраас хүүхэд байх үеэс нь ангуучлан алагсад амьдралынхаа гол орлогыг альбиносчуудаас олдог ажээ. Альбинос хүүхэд, хүмүүст нэн хэрэгцээтэй нарнаас хамгаалах тос нарны шил гэх мэт энгийн хэрэглээ үгүй, байнга айдаст өнгөрүүлж байгаа учир тэдгээрийг хамгаалах нэг дор бөөгнүүлэн амьдруулж буй нэгэн асрамжийн байгууллагад эдүгээ гар хөлгүй олон охид хөвгүүдийг улсаас анхааран халамжилж байна.

Эх сурвалж: www.ALDAR.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0