21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА

2017 оны 08 сарын 12 нд

   Хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж ерөнхий боловсролын сургуулийн багш, мөн цэцэрлэгийн багш нар нэгдэн ажил хаялт зарлан, цалингаа нэмүүлэх шаардлага тавихаар бэлтгэж байна.

   Тэд фейсбүүк хуудсаараа харилцан, ирэх есдүгээр сарын 1-өөс өмнө дээрх шаардлагыг салбарын яамандаа хүргэж, зохих арга хэмжээг авахуулах ёстой гэж үзэж буй юм.

   Багш нар гар дээрээ сар бүр 1.5 сая төгрөгийн цалин авах хүсэлтэй байна. Одоогийн Төрийн үйлчилгээний албаны шатлалаар багш нар  480-608 мянган төгрөгийн үндсэн цалин авахаар хуульчлагдсан байдаг ажээ.

Эх сурвалж: www.NEWSmn Г.ОЮУ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0