21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АЛДАРТ ДУУЧИН C.ТЭНГЭРИЙГ "ХОРЬЖЭЭ"

2017 оны 08 сарын 13 нд

   САНААНД УНАХ ДЭЛ СУЛ ЗҮЙЛС...

   Алдарт дуучин C.Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан сураг сонсогдов. Бүр уран бүтээлийг нь ч хориглосон гэнэ. Энэ нь үнэн аваас Өвөр Монголын Өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцах аж. Санамсаргүй юм ч гэж бараг үгүй л дээ. Шинэхэн Ерөнхийлөгчийг дэмжсэнээс боллоо гэсэн хар ч буй бололтой. 


   Гэсэн хэдий ч ӨМӨЗО-ны монголчууд маань хэдэн хоногоор үргэлжлүүлэн баяраа тэмдэглэсээр... Өөр яалтай. Дээрээс "Тэмдэглэ" гэж буй хойно тэмдэглэхээс аргагүй. Морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж, амарч, идэж уун наргицгаана. 

   Угтаа баярлаад ч байх юм үгүй. Цагаан хэрмийг улсынхаа хил болохыг нутлан "Урт хотоос хойшхи нум сумтнууд шаньюугийн харьяат" хэмээн Хан улстай гэрээ байгуулж асан хүчирхэг Хүннү нар Умард, Өмнөдөөрөө эгнэгт салсан шиг, Дундад Азид гялалзаж явсан хүчирхэг Зүүн гарын хаант улсаа алдаж, утаа төдийг нь хараад үлдсэн шиг л түүхэн үйл явц өнөө хүртэл үргэлжилсээр буй хэрэг, угтаа. Өөрөөр хэлбэл Их Монголын үлдэгдэл бид Ар, Өврөөрөө эгнэгт хуваагдан ЭРГЭЖ ХЭЗЭЭ Ч НИЙЛЭХГҮЙ БАЙЖ МЭДЭХЭЭР БОЛСНЫ 70 жил. ЮУН БАЯРЛАХ... Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл олон баримт шалтгаан хэлж болох ч хэдхэнийг дурдваас,

- Өнөөдөр БНХАУ-д буй 150 гаруй үндэстэн угсаатны дотроос хятад үндэстэнтэй хамгийн ихээр эрлийзэн уусаж буй нь Өвөр Монголчууд. Судалгаагаар Өвөрлөгчдийн маань 37.8 хувь нь эрлийзсэн, харин уйгарууд 10 орчим хувьтай. 
- Өнөөдрийн ӨМӨЗО-ны 5 хүн тутмын зөвхөн нэг нь л монгол.
- Саяхан Сөнөд, Барга, Шилийн гол нутгаар нэлээд тухтай яваад ирсэн танил маань ярьж байх юм. "Яах вэ, манай өвөрлөгч ахан дүүсийн амьдралыг үзвэл гайгүй. Аж ахуйн тал дээр бол биднээс сүрхий сайн байж мэднэ. Гэхдээ ... тийм ч амьдрал гэж юу байхав, юу ч гэмээр юм бэ, тарчилж амьдарцгааж байна. Тарчлаан л гэе дээ" гэсэн юм.
- Танил цахар залуу "Бид яах вэ, дууссан. Энэ шороо шиг хүн далай дотор бид өөр яах юм бэ, тэгээд. Бидэнд ганц л найдвар, нар бий шүү. Тэр бол Тусгаар тогтносон Монгол Улс. Та нар маань байгаа учраас л тэсэн тэвчихийн утга учрыг олж хардаг" гэж билээ.

   Харин бид юу ч болсон шинжгүй наадамлацгаагаад л... Том том хусуур бүсэндээ хавчуулж, айраг адуу ярьсан шиг хэлхэлзээд л... Улс төрийн улайрлаа түр сатааран мансуурч байна. Намрын ажил, өвлийн бэлтгэл, утаа энэ тэрийг түр зууртаа хойш нь тавьчихсөөн.

   Анд Ш.Баатар Shirchin Baatar эртний Хөх түрэгийн Мэргэн Тоникукын хөшөөн дээрх үгийг өглөө гэнэтхэн сануулахад дотор сэрхийв. Тэр үг нь ийм. "...Дайсан манай тойронд махчин шувуу мэт оршиж, бид сэг улай адил байлаа". Одоо ч бид яг л мөн адил байна. Улс төрөөсөө эхлээд урд хойтохтойгоо хүртэл ая зүйгээ олж чадахгүй, тэрсэлдэж, тангаралцсан. Хэн хүнгүй нэг нэгэндээ ихэрхэж, баярхсан нь илүү талдаа. Өнөө гэдэс цатгалан, бие амар бол маргааш газар шилгээсэн ч ажрахгүй мэт маадгар. Өөрөө л болж байвал тэнгэр нурсан ч хамаагүй мэт гээдгэр. Гялгар ганганд хүүхэд шиг хууртах, амар хялбарт аяндаа налан найршаах.

   Хөнгөн хялбарыг эрхэмлэж, хөрөнгө мөнгийг шүтэх нь их. Сайн муугаа ялгахаа больж, үнэн худлын хооронд төөрөлдөж тэнэх нь олон. Улс орныг чирч яваа улс төрийн намууд маань улс төрийн наймаачид, улс орноо тоногчид, ард түмнээ хагаралдуулагчид л болж хувирсан.    Овтон зальтнаа дээрээ залж, мэргэн ухаанаа мартсан. Энэ цагийн их мэргэдийн нэг Л.Түдэв абугайг "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урихад "Муу хүмүүсээ толгой дээрээ гаргачихаад тэд толгой руу нь шээгээд байхад огт тоодоггүй ард түмэнд надад хэлэх үг олдохгүй байна" гэсэн юм гэнэ билээ гэсэн яриаг нэлээд ойрхоны эхээс сонсов. Цөхөрсөн мэт. Үнэхээр цөхрөхөөр. Өнөөх Тоникук хадан дээр гэрээсээ бичиж байхад улс нь сүйрээд дуусаж байсан байдаг. Тэр бичээсийг ард түмэндээ биш, харин хойч үед гэрээс болгосон. Өнөөгийн бидний байдал нь Тоникукын хадан дээр сийлж үлдээсэн тэр гэрээсийг зүрхэнд шивэх мэт, бид яг л сэг улай мэт алмай алхай байдалтайг сануулах мэт. 

    Аргаа барахдаа л тийн хадан дээр сийлж хойч үедээ мянганы тэртээгээс орь дуугаа хүргэх гэж оролдоо биз. 
Ло.Нямаа багштан нэгэнтээ "Бид аргагүй л их үндэстэн байж. Их үндэстэнд их том сорилт тулгарах нь тодорхой. Өнөөдөр бидний өмнө том сорилт тулсан. Давж чадах эсэхээс Монгол үндэстний хувь заяа хамаарна" гэж билээ. Бид их сорилтын өмнө байгаа нь үнэн. Явцууран жижгэрсээр байх юм бол тэр сорилтын өмнө үнс болон арилна. Алс харж арай өөрөөр сэтгэхсэн.

   Бид ийм алмай, ангагар, өөр хоорондоо эв нэгдэлгүй, тарж бутарч болох бүхнээрээ тарж бутарсан хэвээр ахул юу болох вэ? Цахар залуугийн тэсэн тэвчихийн утга учрыг бид зүрхэндээ мэдрэхгүй, бүр мэдрэх боломжгүй хоцрох мэт. Мэргэн Тоникукын орь дууг эртний олдвор төдийд бодож үлдэх мэт. Биднийг сөнөөх дайсан, тонших махчин шувуу гадна талд ганц төдий биш. Тэд биднийг өөрсдөө сөхрөөд, бутраад унахыг л хүлээн суугаа. Гэхдээ тэдний буруу биш. Бутарч унавал бидний л буруу. Тиймээс тэдэн лүү хялалзахаас өмнө өөрсдөө сэрж, сэхээрч, эрүүл саруул ухаанаар эвлэж нэгдэхсэн. Эрж хайхсан. Танин мэдэхсэн. Өндийж босохсон. Хэвтсэн чигээрээ хэр удаан байх юм бол???

   Хэрвээ С.Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан нь үнэн аваас бас л нэг сануулга мэт. Хажуугаар нь юаны ханш ч сүрхий өсөж байна шүү.

Анхдагч эх сурвалж: Фэйсбүүк Naminchimed Baasan 

   Энэ талаар манай сэтгүүлч ӨМӨЗО-нд ажиллаж амьдардаг зарим иргэдээс тодруулахад уг асуудлыг үнэн болохыг хэлсэн байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө эхэлсэн ӨМӨЗО-ны 70 жилийн ойн арга хэмжээнд тэрээр дуулах ёстой байсан. Гэтэл 8 сарын 7-нд бүх бүх улс даяараа алдарт дуучин Тэнгэрийн дуу бичлэгийг TV-ээр тавьж болохгүй гэсэн шийдвэр гарсан байна.

   Харин түүнийг гэрийн хорионд оруулах болсон гол шалтгаан нь "Тэрээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орох үеэрээ Монгол улсыг хятадад өгвөл би юуны өмнө бослого гаргана" гэсэн агуулгатай үг хэлснээс нь үүдсэн бололтой" хэмээн Өвөрлөгч ахан дүүс таамаглаж байна" гэжээ.

www.AYANGA.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 18
TENGER  
/ 2017-08-16 12:29:53 /
Ugtaj medeed tosoj beldd tesj uldeh mongol hun bol tenger bilee tuuniig chaddag bolhoor aina shuudee gehdee horiond ordog ni arai uur zuilees bolson bhoo
Олхонууд Баттулга 
/ 2017-08-15 22:57:08 /
Naminchimed Baasan : Сайхан бичжээ . Хэзээ сэрэх болдоо энэ Монгол
ЗОЧИН 
/ 2017-08-15 21:30:48 /
АР өвөр монгол нэгдэх цаг ирнээ. ЭНЭ ЦАГТ БИШ.
Зочин 
/ 2017-08-14 14:56:43 /
Бидэнд хэлж ярих, хийж бүтээгдээ бодолтой байх их зүйл байна даа. Яс махны тасархай минь хаана байсан ч МОНГОЛ гэдэг том нэрийг бид л нэр төртэй авч явах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр ТӨРТЭЙ голомтоо сахисан улсын хувьд жаахан аралтай бодолтой, уужим сэтгэлтэй ,ухаанаа тэлсэн байж энд тэнд үлдсэн хэсгийнхээ амьдрал, амийг хамгаалах хэрэгтэйг сануулж буй хэрэг болсон юм биш биз. Зүрх сэтгэл өвдөнө.
Zochin  
/ 2017-08-14 10:41:11 /
Ene muu hyatad yasan ch yadiin. Hyataduud hudlaa ta nar mini gd tsaanaa baliar sanaa aguulsan hogiin garuud
nutag axan dvvs  
/ 2017-08-14 00:43:07 /
E bol vnen gen shv xhtad elchingin um u ochij javsuul yax bol bvr doordox blvu manaixan yax bol
oyun 
/ 2017-08-13 20:19:40 /
Unen bol ebgui l yum bna bolohgui bol mongol abah biz
Уншигч 
/ 2017-08-13 16:13:19 /
Zochin: Та ӨМӨЗО-ны 70 жилийн ойн арга хэмжээнд очиж оролцсон хүн үү? ӨМӨЗО- энэ ойд зориулж маш олон томоохон бүтээн байгуулалт хийсэн. Албан ёсны арга хэмжээнд оролцсон хүн түүнийг гэрийн хорионд орсон болохыг батласан. С.Тэнгэр дуучны ажил амьдрал сүйрлээ гэж байсан шүү.
Уншигч 
/ 2017-08-13 16:13:18 /
Zochin: Та ӨМӨЗО-ны 70 жилийн ойн арга хэмжээнд очиж оролцсон хүн үү? ӨМӨЗО- энэ ойд зориулж маш олон томоохон бүтээн байгуулалт хийсэн. Албан ёсны арга хэмжээнд оролцсон хүн түүнийг гэрийн хорионд орсон болохыг батласан. С.Тэнгэр дуучны ажил амьдрал сүйрлээ гэж байсан шүү.
Хануй 
/ 2017-08-13 15:44:49 /
Хажидмаа Тэнэг мал аа! Хөрин ч шинэ ерөнхийлөгч гараад монголчууд нэгдэж чаддаг гэдгийг харуулсан! Чи бодвол Энхболдын бууны нохой биз! Хужаа руугаа зайлаарай сда минь
tuuh 
/ 2017-08-13 15:34:15 /
Haraad bhad nuudelchini tuuhend guitsetgeh uureg odoo surshmal soeld diildej ye ongorch baina gej harah yum da
Иргэн 
/ 2017-08-13 15:29:02 /
Улсын Тэргүүнийг битгий басамжил,Ард түмэн хүчтэй шүү,Олны хүч оломгүй далай,МАНгарууд цөөхүүлээ ууж идэх санаагаа боль,ганцаараа идсэн гахай таргалагүй чамд зовлон бно шүү,амаа мэдээрэй Дэлгэр гээч гуай.
монго л 
/ 2017-08-13 13:42:10 /
хажидмаа т э нэг м улгуу гаа бүү гайхуул ө м хий э р л ийз л байхдаа чи
монгол 
/ 2017-08-13 13:40:40 /
хажидмаа тэнэг мулгуугаа бүү гайхуул өмхий эрлийз л байхдаа чи
Хажидмаа 
/ 2017-08-13 13:17:04 /
Өвөрмонголчууд биднийг харахаараа л худлаа монгол ах дүү нар минь гэдэг. Цаанаа өөр бодолтой байдаг гэж өвөрмонголтой хамтран ажилладаг, найзладаг нэг хүн ярьж байхыг сонсоод үнэн байх гэж бодсон шүү. Шинэ ерөнхийлөгч гарснаас хойш муу муухай үйл явдал байгалийн гамшиг их л болж байна. Тэнгэр харж байгаа буй заа. Үүнээс хойш бага л хилэгнээсэй билээ..
зочин 
/ 2017-08-13 09:06:16 /
70 жилийн арга хэмжээнд оролцоод дуугаа дуулж бна лээ Би монгол хүн бас 2 хятад дуу дуулж бна лээ
Дэлгэр 
/ 2017-08-13 07:03:59 /
Жонхуугийн реклам уу? Жонхуу шиг ерөнхийлөгч л энэ улсыг сүйрүүлнэ шүү
Binderya 
/ 2017-08-13 06:16:28 /
Udahgui ee jaahan tewcheerei dee Tun udahgui naad huwalznuud chini bolohgui togloomoor toglosonoo oilgonoo