21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Мунзуй” хочит Нямдорж нарт холбогдох шүүх хурал эхэллээ

2017 оны 08 сарын 14 нд

   Баянгол дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны шүүхэд “Мунзуй” хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ. 

   Уг хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоодугаар сарын 13-нд эхэлсэн боловч шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж өнөөдөр болохоор товлогдсон юм.

   Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан.

   Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.

Эх сурвалж: Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0