21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо

2017 оны 06 сарын 16 нд

              Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. 

              Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

              Гэвч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 6 дугаар сарын 28-ны 9 цаг хүртэл хойшлууллаа.  

              Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.5, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.11, 91.2.12-т зааснаар буруутган ялласан байдаг. 

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0