21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БНСУ-д ажиллах гэрээний ажилчдын оршин суух хугацаанд хязгаарлалт хийлээ

2017 оны 08 сарын 15 нд

          БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ жил 2017 оныг дуустал  4 жил 10 сар ажилласан гадаад иргэдэд оршин суух визний сунгалт хийж, харин Хөдөлмөрийн яам нь ирэх 2018 оноос эхлэн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн дээд тал нь 9 жил 10 сараар хязгаарлалт хийх боллоо. БНСУ-ын Засгийн газраас урьдчилан мэдэгдэлгүйгээр удаан хугацаагаар оршин сууж байгаа  гадаад ажилчдыг дахин хил нэвтрүүлж ажиллуулах тогтолцоог зогсоосноор хөдөлмөрийн зах зээлд нэлээдгүй дуулиан шуугиан дэгдээсэнтэй холбоотойгоор Хууль зүйн яам нь холбогдох визний хяналтын ажлыг хурдан хугацаанд  шинэчлэх болсноо мэдэгдлээ.     

Иймээс хамгийн дээд тал нь гэхэд 14жил 6-н сарын оршин суух эрхийн зөвшөөрлийг энэ оныг дуустал зөвшөөрч,  дараа жилээс эхлэн зөвхөн 9жил 8 сараар хязгаарлах зарчмыг баримталж байгааг гадаад иргэдийн байгууллагуудаас эсэргүүцлээ илэрхийлж байна. Хуульзүйн яам, Гадаадын иргэн харьяатын алба, Гадаад иргэний бодлого төлөвлөлтийн албаны ажилтнуудаас 2ны өдрийн сонины газартай утсаар холбогдсон мэдээлэлд Солонгост 9жил 8сар оршин сууж хөдөлмөр эрхэлсэн Е9 визтэй мэргэшлийн бус дадлагажигч ажилчны визний хяналтыг дахин хянахаар болж бүс нутгийн гадаадын иргэн харьяатын албандаа албан тоот явуулснаа мэдэгдээд байна.

           Үүнээс үндэслээд ажиллах хугацаагаа (3 жил+1 жил 10 сараар сунгасан) + (солонгос хэлний тусгай шалгалт өгөөд тэнцсэн  4жил 10) сар нийт 9жил 8 сар ажилласан гадаад ажилчин нь нэг үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажилласан тогтолцооны дагуу 4 жил 10 сараар дахин ажиллах боломж бүрдэж байна.  Хөдөлмөрийн яамны албан  бүртгэлээс үзэхэд  энэ жилийн эцэс гэхэд визний хугацаа нь  дуусгавар болсон тусгай шалгалтад тэнцсэн дахин ажиллагч 1543 хүнээс 3/1 хувь 530 нь тогтвор суурьшилтай нэг үйлдвэртээ ажилласан ажилчин бөгөөд БНСУ-д дахин ажиллах болсныг мэдэгдээд байна.Эдгээр ажилчид нь хөдөө аж ахуй, газар тариалан, загас ан агнуур, жижгэвтэр аж ахуйн нэгжийн талбарт үйлдвэрээ солилгүй ажилласан тогтвор суурьшилтай ажиллагч юм. Нэн тэргүүнд Хууль зүйн яам Хөдөлмөрийн яам нь хоорондоо уялдан холбоогүй бодлогыг дэлгэж тавьснаар ажилчин болон аж ахуйн нэгжийг хэт эмх замбараагүй байдалд орхилоо. 

        Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн яам нь гэрээгээр дахин ирж ажиллах 13,000 ажилчныг төлөвлөж тусгай шалгалтыг зогсоосон билээ. Гэвч хууль зүйн яамнаас 5сараас эхлүүлэн 1 жил 10 сар сунгалт , Солонгос хэлний шалгалтад тэнцсэний дараагаар ирэх бүртгэлд хамрагдсан гадаад ажилчныг Хөдөлмөрийн гэрээний ур чадвартай ажилласан нөхцөлийг хангаагүй шалтгаанаар визний татгалзсан хариуг өгч байсан тохиолдол гарсан билээ. Иймэрхүү 2 өөр тогтолцооны улмаас нэгэн өглөө гэхэд Солонгосыг зорьж дахин ажиллах зам бүгд хаагдахад хүрлээ. Төрийн томоохон түшээ Хууль зүйн яам Хөдөлмөрийн Яамнаас энэ оныг дуустал нэмэлт сунгалт олгохыг зөвшөөрч дараа жилээс эхлэн хамгийн дээд хугацааг 9 жил 8 сараар бүрмөсөн хязгаарлаж , Гадаадын иргэн харьяатын хууль болон Гадаад иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх хуулиудаа шинэчилсэн өөрчлөлтийг оруулахаа мэдэгдсэнээр дахин шинэ дуулиан дэгдээлээ. Хууль зүйн яамны холбогдох ажилтны зүгээс мэргэшлийн бус хүний нөөцийг 10 жилээс дээш оршин суулгах нь үндсэн хуулинд нийтлэг хянаж үзэх шаардлага байгааг тэмдэглэлээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0