21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Б.Баатар утасны бичлэгийг хийсэн этгээдийг шалгуулахаар прокурорт хандлаа

2017 оны 08 сарын 17 нд

        Херо энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тархаж, олны анхаарлын төвд ороод байгаа билээ.
         Тэгвэл Б.Баатар уг бичлэгийг хийсэн этгээдийг олж тогтоолгохоор прокурорын газарт ханджээ.

        Тэрбээр өргөдөлдөө:

       "Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх  бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. 

         Энэ нь хувь хүниийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

          Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай хийж байна.

     Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна" гэжээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0