21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмж хандивлалаа

2017 оны 08 сарын 22 нд

         Mонгол Улсын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийлээ. Тэд гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажуулав.

         Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, Хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хоёр тал тохиролцсон ба Хятадын цагдаагаас 6 төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрдэл хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0