21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АТГ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна

2017 оны 08 сарын 28 нд

         Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2016 оны 9-р сараас хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн оны 10-р сард АТГ-аас баривчилж, шүүхийн шийдвэрээр хорих 461-р ангид саатуулан шалгах болсон.

         Хөгжлийн банктай холбоотой олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн хэд хэдэн мэдээлэл байдаг. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тухай мэдэгдсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг  Хөгжлийн банк, Чингис, Самурай бондтой холбоотой асуудлаар шалгаж байсан. Тэгвэл Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг АТГ шүүхэд шилжүүлсэн байна.

Э.ИДЭРЦОГ АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН ДАРГА

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0